Тусламж

Viber Ads-ийг яаж ашиглах вэ?

Хэрхэн эхлэх вэ? — алхам алхмаар

1

Бүртгүүлэх

«Бүртгүүлэх» товч дарж имэйл, утасны дугаараа оруулан бүртгэл үүсгэнэ. Имэйлээ баталгаажуулна.

2

Зар үүсгэх

Dashboard-с «Шинэ сурталчилгаа» дарж зарын төрөл (зураг/видео), гарах байршлуудаа сонгоно. Хэд хэдэн байршил зэрэг сонгож болно.

3

Агуулга оруулах

Гарчиг, тайлбар, үйлдлийн товчны бичвэр, холбоос болон шаардлагатай хэмжээний зургаа оруулна. Урьдчилан харагдацаар шалгана.

4

Зорилтот бүлэг сонгох

Төхөөрөмж, оператор, насны бүлэг, сонирхлоор зорилтот үзэгчээ тодорхойлно. Хоосон үлдээвэл бүх хэрэглэгчдэд харагдана.

5

Төсөв, хугацаа тохируулах

Төсөв ($100–$2,000), эхлэх өдөр (захиалснаас 2+ өдрийн дараа), үргэлжлэх хугацаа (3–31 өдөр) сонгоно.

6

Баталгаажуулж төлөх

Мэдээллээ шалгаад үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, картаар төлбөрөө төлнө. Админ шалгаад зөвшөөрмөгц зар LIVE гарна.

Түгээмэл асуулт

Зар хамгийн багадаа ямар төсөвтэй байх вэ?+

Хамгийн бага төсөв $100, хамгийн их $2,000. $1 = 1,000 удаа харуулалт (impression).

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?+

Захиалгаа баталгаажуулсны дараа Stripe-аар олон улсын картаар (Visa, Mastercard) төлнө. Төлбөр амжилттай болмогц зар админы хяналтад орно.

Миний зар хэзээ гарч эхлэх вэ?+

Төлбөр төлөгдсөний дараа админ таны зарыг шалгана. Эхлэх өдөр нь захиалга үүсгэснээс хамгийн багадаа 2 өдрийн дараа байна.

Ямар байршлуудад зар гарах вэ?+

Chat Tab, Calls Tab, More Tab, Business Inbox, After Call, Caller ID гэсэн 6 байршилд. Нэг захиалгад хэд хэдэн байршил зэрэг сонгож болно.

Зургийн ямар шаардлага байдаг вэ?+

Chat Tab/After Call/Caller ID: 300×250px. Calls/More/Business Inbox: 208×208px. PNG эсвэл JPEG, 1MB-аас ихгүй.

Видео зарын шаардлага юу вэ?+

MP4 формат, 300×250px, 15 секундээс ихгүй, 30MB-аас ихгүй. Видео зар зөвхөн After Call болон Caller ID байршилд гарна.

Зар татгалзвал төлбөр буцаах уу?+

Тийм. Админ татгалзсан тохиолдолд төлбөр автоматаар бүрэн буцаана (refund). Шалтгааныг имэйлээр мэдэгдэнэ.

Зар хэр удаан үргэлжлэх вэ?+

3-аас 31 өдөр хүртэл. 3, 7, 14 өдөр эсвэл 1 сараар түргэн сонголт бий.

Зарын үр дүнг хаанаас харах вэ?+

Dashboard дээр кампанит ажил бүрийн харуулалт, даралтын тоо, зарцуулалт харагдана. Profile хэсэгт нийт статистик бий.