Үйлчилгээний нөхцөл

Viber Ads платформыг ашиглахын өмнө доорх нөхцлүүдтэй сайтар танилцана уу.

  1. Компани талуудын баталгаажуулсан Захиалгын хуудасны дагуу Хэрэглэгчид үйлчилгээг үзүүлнэ.
  2. Захиалгын хуудасны загварын дагуу захиалга хийгдэх болно.
  3. Хэрэглэгч сурталчилгааны материалыг бэлтгэж өгөхдөө агуулга, хэлбэр, техникийн шаардлагуудыг хангах үүргийг хүлээнэ. Эдгээр шаардлага хангагдаагүйгээс үүсэх үр дагавар, хариуцлагыг Компани хүлээхгүй.
  4. Захиалгын хуудас баталгаажсанаас хойш ажлын 4 хоногт багтаан техникийн шаардлагыг Компаниас Хэрэглэгчид цахимаар илгээнэ.
  5. Viber-ийн техникийн нөхцөл өөрчлөгдснөөс хэмжээ, байршуулалт өөрчлөгдвөл Хэрэглэгч үлдсэн хугацаагаар захиалгыг тасалбар болгон дуусгавар болгох эрхтэй. Түгээгдсэн хугацааны төлбөр буцаагдахгүй.
  6. Сурталчилгааны зорилтот бүлэг, үзүүлэлтүүдийг Viber-ийн тооцоололд үндэслэн санал болгох бөгөөд баталгаа өгөх боломжгүй.
  7. Захиалгын хуудас бүрд кампайн дугаар олгогдох бөгөөд Viber-ийн системд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн хандалтын тайлан боловсруулагдана. Тайлан нь зөвхөн Viber форматаар байх бөгөөд албан ёсны эцсийн баримт болно.
  8. Үйлчилгээг Viber-н стандарт нөхцөл болон сурталчилгааны бодлогод нийцүүлж үзүүлэх бөгөөд гэрээнд тухайлан заагаагүй боловч эдгээр баримт бичигт үндэслэн материалыг түгээхгүй байх, зогсоох боломжтой.
  9. Компани Viber-н стандарт нөхцөл болон бодлогыг мөрдөхийг Хэрэглэгчээс шаардах бөгөөд шаардлага хангахад заавар, мэдээллээр хангаж туслалцаа үзүүлж болно.
  10. Viber-н стандарт нөхцөл болон сурталчилгааны бодлоготой танилцаж, мөрдөхөө зөвшөөрч байна.